Эрүүл мэндийн сайд Ф.Кожа Covid19 вирусийн тархалт, дэгдэлттэй холбоотой мэдээллийг өдөр бүр өөрийн цахим мэдээллийн сувгаар иргэдэд өгч байна. Тэрээр “Хүн бүр өөрсдийгөө би халдвар тээгч гэж бодоод өөрийгөө тусгаарлаж урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалаарай, таны урьдчилан сэргийлж буй энэхүү үйлдлээс ямар ч вирус хүчтэй биш юм, биднийг амьдралд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд холбодог юм шүү” гэсэн мэдэгдэл хийв.
Туркийн Засгийн газраас Covid19 вирусийн эсрэг томоохон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Жишээлбэл
- Турк улсын хэмжээнд хамгийн их хүн амтай 30 хотод авто тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг 15 хоногийн хугацаатай зогсоолоо.
- 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн хүнсний зах, дэлгүүр гэх мэт олон нийтийн цугладаг газруудад зайлшгүй амны хаалт зүүх шаардлагыг тавив. Улсын хэмжээнд 20 наснаас доош буюу 2000 оны 1 дүгээр сарын 01-нээс хойш төрсөн нийт иргэдийг гудамжинд гарахыг хориглов.
- Дээрхи албан шаардлагуудыг биелүүлэлгүй эсэргүүцэл, зөрчил гаргасан иргэдэд мөнгөн торгууль эсвэл захиргааны шийтгэл оногдуулна. Гудамж, талбай болон олон нийтийн газруудад нэг дор олноороо цугларах, бөөгнөрхийг хатуу хориглосон шийдвэрүүдийг гаргаад байна.
Вирусийн дэгдэлт тархалт 4 болон 5 дугаар сард хамгийн их идэвхжинэ гэсэн тооцооллыг мэргэжлийн хүмүүс гаргаж байгаа энэ цаг хугацаанд иргэд та бүхэн гэртээ байх, шаардлагатай үед гадагшаа гарах тохиолдолд амны хаалтаа зүүх, нэг удаагийн бээлий өмсөх, дэлгүүр болон гаднаас авсан хүнсний бүтээгдэхүүнийг сайтар угааж хэрэглэх, мөн гадуур өмссөн хувцасаа үүдэндээ тайлж гадаа 3-4 цаг байлгах, хамгийн гол нь гараа ойр ойрхон савандаж угаахыг зөвлөж байна.