- 2019-09-24
Туркийн Эрзурум хотод хийгдэж байсан газар шорооны ажлын үеэр 1 метрийн диаметртэй 2 тонн жинтэй чөдөр оньсны чулуун бөмбөлөг олджээ. Археологчид түүнийг XIII зууны Монголын эзэнт гүрний үед тодруулбал 1242 онд монгол цэрэг Эрзурум хотыг байлдан дагуулах тулалдааны үед хэрэглэж байсан чулуун бөмбөлөг болохыг олж тогтоосон байна. Түүхийн ховор уг олдворыг Эрзурум хотын музейд байрлуулжээ. Эрзурум хот нь 1231, 1242 онд хоёр удаа Монголчуудын довтолгоонд өртөж байжээ.
Бусад мэдээ, мэдээлэл
- 2020-05-18
ИРГЭДИЙН АНХААРАЛД
- 2020-04-14
КОРОНАВИРУСИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙ
- 2020-04-08
Иргэдийн анхааралд
- 2020-02-01
ИРГЭДИЙН АНХААРАЛД
- 2019-10-07