ЗАРЛАЛ
Иргэдийн анхааралд: 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс “Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга” хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрсний бүртгэлд шинээр хамрагдаж буй хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлэх бөгөөд хэрвээ хуулийн хугацаанд нь хүүхдээ бүртгүүлээгүй тохиолдолд тус хуулийн 6.4 зааснаар “.... хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлээгүй тохиолдолд тухайн улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг хавсаргана.” Хэмээн заасныг үндэслэн 30 хоногоос хойш төрсний бүртгэлд хамрагдахад УБЕГ-аас олгодог Төрөлт бүртгэлгүй лавлагааг заавал хавсаргах болсныг мэдэгдэж байна. Иймд эцэг, эхчүүд шинээр төрсөн хүүхдийнхээ бүртгэлийг хуулийн хугацаанд буюу 30 хоногийн дотор бүртгүүлнэ үү.