Коронавируст халдвар /COVID-19/ хэрхэн дамждаг вэ?
Халдвартай хүн ханиах, найтах үед агаар дуслын замаар
Бохир гар, эд зүйлсээр дамжих замаар
Ямар шинж тэмдэг илрэх вэ?
- Халуурах - 88%
- Хуурай хаиналгах – 68%
- Ядарч сульдах – 38%
- Цэр гарах – 33%
- Амьсгал давчдах – 19%
- Булчин өвдөх – 15%
- Хоолой өвдөх – 14%
- Толгой өвдөх – 14%
- Бөөлжих – 5%
- Хамар битүүрэх – 5%
- Гүйлгэх – 4%
Нус гоожих нь өвчний шинж тэмдэг биш гэж үзэж байгаа.
Хэн илүү өвчилж байна вэ?
Бүх насны хүн өвчилж байна. Өндөр настан, архаг хууч өвчтэй ялангуяа зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихэсдэг хүмүүс хүндрэх тохиолдол их байна.
Коронавируст халдвар /Covid-19/-аас хэрхэн сэргийлэх вэ?
- Өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлан биеийн байдалаа ажиглах
- Халуун бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
- Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойгоо зайлах
- Яага, халбагаа халуун усаар сайтар угаах
- Гараа сайтар савандаж 20-30 секунд хөөсрүүлэн угаах
- Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх
- Амны хаалт зүүх
- Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
- Гадуур явахдаа хамгаалалтын бээлий өмсөх
- Олон хүн цугларсан газраар явахгүй байх
- Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
- Сайн унтаж амрах
- Тайван стрессгүй байх
- Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
- 1-5 давхарт цахилгаан шаташиглахгүй байх
- Шүлс, нус, цэрээ хаяхгүй байх
Ямар хүн өөрийгээ гэртээ хэрхэн тусгаарлах вэ?
- Халдвар гарсан улс оронд зорчоод ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана.
- Халдварын сэжигтэй хүний шинжилгээний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд мөн өөрсдийгөө тусгаарлана. Үүнд
- Гэрээсээ гарахгүй байх
- Гэртээ зочин урихгүй байх
- Аль болох тус тусдаа байх
- Амны хаалт зүүх
- Гараа сайтар савандаж угаах
- Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
- Гэр орноо агаржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
- Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх
- Сайн унтаж амрах
- Таван стрессгүй байх
- Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих
- Дасгал хөдөлгөөн хийх
Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ?
Коронавируст халдвар /Covid-19/-аар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг ДЭМБ анхааруулж байна. Иймд:
- Эмчийн хяналтад тогтмол байх
- Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
- Холбоо барих хүний утасны дугаартай байх
- Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх
- Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух
- Сайн унтаж амрах
- Тайван стрессгүй, ядрахгүй байх
- Дулаан хувцаслах, даарахгүй байх
- Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх
- Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
- Олон нийтийн газраар явахгүй байх
- Амны хаалт зүүх
- Гараа сайтар савандаж угаах
Аж ахуйн нэгж, байгууллага юуг анхаарах вэ?
- Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
- Өвчлөл гарсан бүс нутагт томилолтоор явуулахгүй байх
- Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
- Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах
- Хурал уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх
- Хурлын үеэр өрөөнд цэвэр агаар оруулах
- Хурлын дараа шал, ширээ, сандал зэрэг хатуу гадаргууг сайтар цэвэрлэх
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байлгах
- Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх
- Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй уаа сайтар арчиж цэвэрлэх
- Халуун аарц, чацаргана, зөгийн балтай ус, цай ажилчиддаа өгөх
- Хоолны газар ажилчдыг цөөн тоогоор ээлжлэн үйлчлэх
- Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй байх
- Ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг амны хаалтаар хангахад дэмжлэг үзүүлэх
- Ариун цэврийн өрөөнд саван, халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах
- Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээ өдөрт 4-өөс доошгүй удаа хийх
- Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах
Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?
Өрх гэрт
- Аяга, тавга, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах
- Хүүхдийн тоглоомыг 2%-ийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах /1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ/
- Хаалганы бариул,унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх
- Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
- Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг угааж индүүдэх
- Хана, шал, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор угааж цэвэрлэх
- Ариун цэврийн өрөөний тосгуур, банн, суултуурыг 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
- Ил задгай жорлон, цооног, бохир усны нүх, хогийн савыг 1 литр усанд 400 гр гипохлорит кальцийн болон бусад бодисоор сард нэг удаа халдваргүйжүүлэх
- Гэрээ цэвэрлэсний дараа гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
- Өрөө тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгэх
- Ахуйн бээлий хэрэглэх
Албан байгууллагад
- Ажилтан бүр эд зүйлийг бохирдсон тухай бүр чийгтэй алчуур эсвэл нойтон сальфетикаар арчих
- Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх
- Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээий бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
- Хана, шал, хатуу гадаргууг угаалгын нунтагтай бүлээн усаар угааж, ахуйн хэрэглээний уусмалаар угаах
- Ариун цэврийн өрөөний тосгуур, суултуур, хана, шалыг 0.2%-ийн белизнагийн уусмалаар өдөр бүр угаах /1 литр усанд 15 мл белизна хийнэ/
- Улиралд 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх
- Өрөө тасалгааны цонхыг 2 цаг тутам 10-20 минут нээж, агаар сэлгэх
Коронавируст халдвар /COVID-19/-ын эмчилгээ
Коронавируст халдвар /COVID-19/-ын үед шинж тэмдгийн болон вирусийн эсрэг эм, өргөн хүрээний антибиотик эмчилгээ хийж байна. Олон орны эрдэмтэн судлаачид уг өвчний эсрэг вакцин болон шинэ эм гарган авахаар туршилт судалгаа хийж байна. Вирусийн эсрэг өвөрмөц эм түрүүлж гарах төлөвтэй байна. БНХАУ энэ оны 6-р сард, ДЭМБ 12-18 сарын дараа вакцин бэлэн болно гэж мэдээлж байна.
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ