БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусийн тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна.
Коронавирусийн халдвар авах эрсдлээ багасгах боломж
Гараа савангаар эсвэл спирт агуулсан уусмалаар сайтар угаах
Найтаах үедээ ам, хамтраа алчуур, сальфетикээр дарах
Ханиад томуу, томуу төст өвчтэй хүнтэй ойрхон байхаас зайлсхийх
Мах болон өндөгийг маш сайн боловсруулж хэрэглэх
Зэрлэг болон гэрийн тэжээвэр амьтадтай ойртохгүй, хүрэхгүй байх
Өөрийгээ болон бусдыг халдвар авахаас урьдчилан сэргийлэх
/Гараа сайтар угаах/
Ханиалгах болон найтаасны дараа
Өвчтэй хүнийг асрах, арчлах үед
Хоолоо хийх, хийж бэлтгэсний дараа
Хоол идэхийн өмнө
Ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлсний дараа
Гар бохирдсон, аливаа зүйлд хүрсэн тохиолдолд
Амьтан болон, амьтны ялгадас барьсан, хүрсэн тохиолдолд
Та бүхэн халдвар авахаас урьдчилан сэргийлж юун түрүүнд өөрсдийн хувийн ариун цэвэрийг чанд сахих нь хамгийн чухал юм. Хэдийгээр БНТУ-д коронавирусийн халдвартай тохиолдол бүртгэгдээгй байгаа хэдий ч гэнэтийн байдалд иргэн та бэлтгэлтэй, шаардлагатай урьдчилан сэргийлэх мэдээлэлтэй байх нь халдвар авах эрсдэлээ бууруулж өөрийгээ болон бусдыг хамгаалж байгаа ухамсар юм. Мөн иргэн та коронавирустай холбоотой мэдээлэл авч байгаа эх сурвалжаа сайтар шалган буруу зөв мэдээллийг ялган найдвартай мэдээллийн эх сурвалжуудаас холбогдох мэдээлэл, заавар зөвөлгөөг авна уу.
БНТУ-д удаан хугацаагаар оршин суугаа, суралцаж байгаа болон хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдийг Анкара хотод суугаа ЭСЯ болон Истанбул хотод суугаа ЕКГ-таа бүртгүүлэх, эсвэл https://citizen.gov.mn холбоосоор цахим бүртгэлд хамрагдахыг уриалж байна. Ийнхүү бүртгэлд хамрагдсанаар байгалийн гамшиг, халдварт өвчний дэгдэлт зэрэг онц байдал үүссэн тохиолдолд Та бүхний эрх ашгийг шуурхай хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сэрэмжлүүлэг болон бусад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
Анкара хотод суугаа Монгол Улсын ЭСЯ