Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.
Турк-Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй тус айлчлал хоёр орны хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэж талууд харж байна.
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчдийг Сүхбаатарын талбайд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр албан ёсны айлчлал эхэлж талууд уулзалт хэлэлцээрийг хийж санал солилцов. Хэлэлцээрээр хоёр орны нийгэм эдийн засаг, иргэний нисэх, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлэв.
Монгол улсын Их хурлын дарга Туркийн туршлага Ноу Хау ололт амжилтыг нэвтрүүлэх ТИКА-гийн зүгээс хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг талаар санал солилцов.
Худалдаа эдийн засгийн салбар нь хоёр орны тэргүүлэх чиглэл байхыг тодотгож эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх гол гарц нь иргэний нисэхийн салбар гэдгийг онцолж Туркиш Эйрлайнс компанийн өдөр тутмын шууд нислэгийг хэрэгжүүлэх шаардлагатайг ноён Мутафа Шентоп тэмдэглэв.
Турк улсад үүсээд буй ФЕТО террорист бүлэглэлийн асуудал Монгол улсын өнөөгийн байдалд заналхийллийн хэлбэрт байгааг дурдан терроризмтой тэмцэх үйл ажиллагаанд хоёр улс хамтран ажиллах талаар ярилцан Фетогийн асуудалд Монголын тал үр дүнтэй алхам хийнэ гэдэгт итгэж байгаа талаар Мустафа Шентоп хэлэв.
Мустафа Шентоп Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж хоёр орны харилцааны талаар санал солилцож ноос, ноолуур, арьс шир боловсруулах, даавуун эдлэлийн үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр туршлага хуваалцах талаар ярилцав.