Монгол-Туркийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд Туркийн Радио Телевизийн ТРТ АВАЗ сувгийн бүтээл “Монгол Этүгэн” баримтат киноны нээлтийн арга хэмжээ Анкара хотод суугаа Монгол улсын ЭСЯ дээр зохион байгуулагдав. Монголын Үндэсний телевиз Туркийн радио телевизтэй 2017 онд хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд 5 бүлэг баримтат киног өнгөрсөн зун ТРТ-Авазын уран бүтээлчид Монголын үзэсгэлэнт байгальд зураг авалтыг сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр амжилттай хийж дүрсжүүлсэн юм. Арга хэмжээг нээж Элчин сайд Р.Болд, ТРТ-Аваз сувгийн захирал Седат Саыркаяа, төслийн зөвлөх Едитепе их сургуулийн түүхийн тэнхимийн захирал Проф.Дк. Ахмет Ташаыл болон арга хэмжээнд хүндэт зочноор оролцож буй МҮОНРТ-ийн Монголын Мэдээ сувгийн захирал Рэнцэндоржийн Гандиймаа нар үг хэлж, баримтат киноны хураангуй танилцуулыг үзүүлэв. Нээлтийн дараа тус ЭСЯ-наас зочдод зориулан хүлээн авалт хийв.