Шинжлэх ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн сургууль, БНТУ-ын Түүхийн ерөнхий зөвлөл, Истанбул хотын Аядин их сургууль хамтран Алтай Нийгэмлэгийн 7 дахь удаагийн ээлжит эрдэм шинжилгээний хурал 8 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ШУТИС-ын төв байранд амжилттай зохион байгуулагдав.
Алтай овгийн ард түмний хэл, түүх, соёл, нийгмийн сэтгэл зүй, аман зохиол, хүн судлал, гэр бүлийн харилцаа, нийгмийн эв нэгдлийг харуулсан уламжлалт ёс заншил, амьдралын дадал хэвшил, ёс суртахуун, хууль эрх, шашин шүтлэг, түүнчлэн тухайн хэлт ард түмнүүдийн хоолны соёл, байгаль дэлхийгээ хайрлах үзэл, нүүдлийн амьдралын мэдлэг зэрэг олон асуудлыг хөндөв. Хуралд Монгол, Турк, Киргиз, Азербайжан, Казахстан, Япон, БНСУ, АНУ, БНХАУ-ын эрдэмтэн, судлаачид оролцож Алтайн ард түмний угсаатны бүлгүүдийн түүх, хэл, соёл, зан үйл, угсаатан зүй, урлаг, утга зохиолын чиглэлээр 160 орчим илтгэл тавьж хэлэлцүүлэгдэв.