- 2017-04-15
Сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа болон улс орны нийгэм, эдийн засаг, гадаад харилцааны салбарт хийгдэж буй тоймтой ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Цахим уулзалтад Анкара дахь ЭСЯ-ны бүрэлдэхүүн, Истанбул дахь Монгол Ахан Дүүсийн Холбооны тэргүүн Б.Мөнхмаа нар оролцож тус холбооны үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл өгөв.
Уулзалтад оролцсон Монголчуудын холбоо, ТББ-уудаас тодорхой асуудлаар ялангуяа хилийн чанад дахь монгол хүүхдүүдэд монгол хэл, соёлыг сургах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сургууль, соёлын төвүүдэд Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлэх, монгол хэлний багш нарыг мэргэжил дээшлүүлэхэд дэмжих, нийгмийн даатгал болон монгол оюутнуудыг эх оронд нь дадлага хийлгэх, ажлын байраар хангах чиглэлээр тодорхой саналуудыг танилцуулж дэмжлэг хүслээ.
Бусад мэдээ, мэдээлэл
- 2020-05-18
ИРГЭДИЙН АНХААРАЛД
- 2020-04-14
КОРОНАВИРУСИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙ
- 2020-04-08
Иргэдийн анхааралд
- 2020-02-01
ИРГЭДИЙН АНХААРАЛД
- 2019-10-07